Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 5 хүн нас барсан талаарх дуудлага, мэдээллийг цагдаагийн байгууллага хүлээн авч, шалгаж байна. Урьдчилсан байдлаар мэргэжлийн байгууллагууд архи, согтууруулах ундаанаас хордсон байж болзошгүй гэсэн таамаглал дэвшүүлэн шалгалтыг явуулж байна.
Иймд ИРГЭД та бүхэн мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт гартал архи, согтууруулах ундаа хэрэглэхгүй байхыг сэрэмжлүүлж байна.
Улаанбаатар хотын цагдаагийн газар