\”Зэвсэгт хүчний байгуулалтыг 2015 он хүртэл хөгжүүлэх” хөтөлбөрийн хүрээнд байгуулагдсан энхийг дэмжих ажиллагааны гурав дахь мотобуудлагын тусгай батальон буюу Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн бүтээн байгуулалтын томоохон ажлуудын нэг болох \”Цэргийн ангийн эрүүл мэндийн төв”-ийн барилгын ажлыг Зэвсэгт хүчний 017 дугаар анги 2016 оны 8 дугаар сарын 26-наас 2017 оны 01 дүгээр сарын 12-ны хооронд гүйцэтгэн Улсын коммист хүлээлгэн өгсөнөөр билгийн тооллын өвлийн дунд сарын шинийн 15-ны билэгт сайн өдөр нээлтийн арга хэмжээ нь зохион байгуулагдлаа.
Нээлтийн арга хэмжээнд ЗХЖШ-ын Ар талын газрын дарга бригадын генерал М.Эрдэнэдалай, ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын орлогч дарга, Ажиллагааны удирдлага, төлөвлөлтийн хэлтсийн дарга хурандаа С.Дашзэвэг, ЗХЖШ-ын Ар талын газрын Эрүүл мэндийн хэлтсийн дарга хурандаа Л.Ганчимэг, ЗХЖШ-ын Ар талын газрын Барилга орон сууцны төлөвлөлт, засвар ашиглалтын хэлтсийн дарга дэд хурандаа Ц.Ганбат, БХЯ-ны Барилга захиалагчийн албаны дарга Э.Мөнхнаран, Эрүүл мэндийн яамны зочид төлөөлөгчид болон тус ангийн нийт бие бүрэлдэхүүн оролцлоо.
\”Цэргийн ангийн эрүүл мэндийн төв” нь өвчтөн хүлээн авах, үзлэг оношилгооны өрөө, эмийн сан, тариа ажилбарын өрөө, 10 цэргийн алба хаагч хэвтэн эмчлүүлэх өрөө, тусгаарлах өрөө, шүдний үзлэгийн өрөө, ариутгал угаалгын өрөө, физик эмчилгээний өрөөнүүдийн зохион байгуулалттайгаар тус ангийн бие бүрэлдэхүүнд үйлчлэхээр бэлэн болоод байна.