Бэртэл, гэмтэл, мэс засал гээд ямар нэгэн гадны нөлөөллөөс болж хүний биед харахад ч эвгүй сорви үүссэн байдаг. Түүнийг далдалж явах тэрхүү сорвиноосоо санаа зовох асуудал их байдаг. Мэдээж үүнийг арилгах олон арга бий. Лазераар арилгах, сорвины тос тосон түрхлэг хэрэглэх гэх мэт. Гэхдээ эдгээр нь нилээд үнэтэй эсвэл гаж нөлөө үзүүлэх хандлагатай байдаг. Бид танд гэрийн нөхцөлд хямд хялбар аргаар сорвины тос бэлтгэх аргыг хүргэх гэж байна. Энэ тосыг сарын турш хэрэглэхэд сорви ор мөргүй арилах юм. Энэхүү тос нь байгалын гаралтай гэдгээрээ илүү давуу талтай бөгөөд таны биед ямар нэгэн гаж нөлөө өгнө гэж айлтгүй. Мэдээж тосны найрлаганд орж буй бүтээгдэхүүнээс харшилтай бол хэрэглэхээс татгалзахыг зөвлөе.