Сурагчдын амралтыг сунгах талаар БСШУСЯ-аас мэдээлэл хийлээ. Эцэг эхчүүдийн хүсэлтийг харгалзан мөн Агаарын бохирдол, ханиад томууны тархалт их байгаатай холбоотойгоор сурагчдын амралтыг 01-р сарын 30-ныг хүртэл 11 хоног сунгахаар боллоо. Сурагчдын амралтын сунгалтанд I-XII ангийн сурагчид хамрагдах юм. Мөн амралт сунгасныг хичээлийн цагийн таслалтгүйгээр зохицуулах боломжтой гэж мэдээлсэн бөгөөд 3-р улирлын 14 хоногийн амралтаас 7 хоногийг хасаж шийдвэрлэж байгаа аж.
Үндэстэн агентлаг