2017 оны нэгдүгээр сарын хоёрны өдөр гарсан Туркын Истанбул хотод байрлах \”Reina\” гэх шөнийн цэнгээний газар буу барьсан этгээд 35 хүний амь насанд хүрч, 50 гаруй хүнийг шархдуулсан бөгөөд энэхүү хэрэг нь дэлхий нийтийг цочроосон билээ.Тухайн үед цэнгээний газар 100 гаруй хүн байсан бөгөөд гадаадын харьяат иргэд бас байсан байна. Зарим эх сурвалжын үзэж байгаагаар энэ нь зохион байгуулалттай террорист үйл ажиллагаа гэж үзэж байгаа юм. Өчигдрын байдлаар Reina цэнгээний газрын зэргэлдээх камерын бичлэгт гэмт этгээдийн дүрс бичлэг үлдсэн байгаа бөгөөд туркын цагдаагын байгууллага шалгаж байна.
Үндэстэн агентлаг