Олимп, ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин С.Ням-Очир өнөөдөр албан ёсоор зодог тайллаа.
Монголын жүдо бөхийн спортын өнөөгийн хөгжил, тамирчдын амжилт, ур чадвар аль хэдийнэ дэлхийн хэмжээнд хүрсэн гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Түүхэн амжилтын түүчээ болж, эх орныхоо нэрийг тив, дэлхийд дуурсгаж яваа олон шилдэг тамирчин манай улсад бий. Тэдний нэг бол яах аргагүй олимп, ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Сайнжаргалын Ням-Очир билээ.
Тэрбээр олимп, ДАШТ-ий хос медальт Монголын гуравхан жүдочийн нэг.