Хүүхэд төрөөд эхний хэдэн сар харах, сонсох
мэдрэмж маш сайн байдаг. Тиймээс ч төрсөн газар, анх сонссон дуу авиа
зэрэг мэдээлэл хадгалагдан үлдсэн байдаг тухай Ханян их сургуулийн доктор Чой
Зиёоноор удирдуулсан багийнхан тогтоосон байна.
Тухайлбал, нярай хүүхэд төрсөн газраасаа
нүүсэн, эсвэл үрчлэгдсэн байлаа гэхэд төрөлх хэлээ мартддаггүй. Харин ч төрсөн
газраа, нярай үедээ сонсож байсан хэлээ сурахад бусадтай харьцуулахад хурдан,
төвөггүй байдаг байна. Үүнийг судалгаагаар баталжээ.
Багадаа Германд үрчлэгдсэн Солонгос хүүхэд
яг түүний насны герман хүүхдэд солонгос хэл заасан байна. Солонгос төрсөн
хүүхэд зургаан сарын дараа төвөггүй ярилцаж чаддаг болсон бол Герман хүүхэд 17
сарын дараа солонгос хэл сурсан байна. Эндээс хүүхэд төрсөн газар, төрөлх хэлээ
хурдан сурдаг гэх баталгааг гаргаж авчээ.
Үндэстэн агентлаг