2023 оны наймдугаар сарын 8-нд Улаанбаатар хотод тарваган тахал бүртгэгдсэн. Энэ талаар ЗӨСҮТ-ийн Дэд захирал Б.Амгаланбаяр мэдээлэл өглөө.
Тэрээр “Наймдугаар сарын 7-8-нд шилжих шөнө нийслэлийн Баянзүрх дүүрэгт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэний дагуу Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төв/ЗӨСҮТ/, Халдварт Өвчигн Судлалын Үндэсний Төв/ХӨСҮТ/ хамтарсан үзлэг хийж, сорьцод лабораторийн шинжилгээ хийснээр наймдугаар сарын 8-ны 12:00 цагт уг иргэн тарваган тахлын гэдэсний хувилбараар өвчилсөн болохыг баталгаажуулсан.
Тарваган тахал өвчин хүнээс хүнд халдварладаг гоц халдварт өвчин. Нэгдүгээр хавьтлуудыг олж илрүүлээд шинжилгээ авч, эмчилгээнд хамруулсан.
Улаанбаатарт уг тохиолдлын нэгдүгээр хавьтлын долоон хүн байна. Эдгээр хүмүүсийг тусгаарлан эмчилж, байсан газарт нь эцсийн халдваргүйжүүлэлтийг хийх, зөвлөмж өгөх ажлыг нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байна.
2023 онд Говь-Алтай аймгийн Бугат суманд зургаадугаар сарын 28-нд тарваган тахлын тохиолдол батлагдаж байсан бол наймдугаар сарын 8-нд Улаанбаатарт тарваган тахлын хоёр тохиолдол батлагдсан” гэлээ.
Бичлэг үзэх: