Өнөөдөр буюу 2017 оны нэгдүгээр сарын 19-ний пүрэв гарагт болох зарим үйл явдлын тоймыг хүргэж байна.
ТӨРИЙН ОРДОН
09.30 цагт: УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Я.Содбаатар Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн төслийн талаар мэдээлэл хийнэ. Утас: 99027444
10.00 цагт: ОӨУБЕГ-аас Бүгд Найрамдах Унгар Улсын Мөнгөн тэмдэгт хэвлэлийн хувьцаат компаний төлөөлөлтэй Гадаад паспортын шинэчлэлийн асуудлаар хэлэлцээр хийнэ. Утас: 88093607
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ
11.00 цагт: Эрүүл мэндийн яамны \”А” зааланд \”Хүүхдийн түлэгдэл-эцэг эхийн хариуцлага” сэдэвт аяны хэвлэлийн бага хурал болно. Энэ үеэр Түлэгдлээс урьдчилан сэргийлэлт, аяны талаар болон Осол, гэмтэл, бага насны хүүхдийн түлэгдэл ,Түлэгдэлтийн үеийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний талаар мэдээ мэдээлэл авах боломжтой. Холбоо барих утас : 99179899
\”MОНГОЛ НЬЮС” МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
11.00 цагт: Баянмонгол хорооллын оршин суугчид \”Дээд шүүхийн хууль бус шийдвэр, луйвар\” гэсэн сэдвээр мэдээлэл хийнэ.
МОНЦАМЭ
11.00 цагт: \”Утааны эсрэг ээж аавууд\” ТББ-аас МОНЦАМЭ агентлагийн хэвлэлийн хурлын танхимд хэвлэлийн хурал зарлалаа. Улаанбаатар хотын агаар орчны бохирдол гамшигийн түвшинд хүрснийг төрийн удирдлагууд хүлээн зөвшөөрсөн талаар болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. Утас 96221111, 96610308
ДАРХАН-УУЛ АЙМАГ
11.30 цагт: \”Солар повер интернэйшнл\” нарны цахилгаан станцын нээлтийн арга хэмжээ болно. Арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд, Эрчим хүчний сайд, Япон улсын Элчин сайд нар оролцон нээлтийн тууз хайчилна.
ЭХ НЯЛХСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ
12.30 цагт: Залуу дипломатчдын клубээс \”БТТ Инженеринг” ХХК-тай хамтран Эх нялхсын эрүүл мэндийн үндэсний төвд, Гэмтэл согог судлалын үндэсний төвд 13:30 цагт эмнэлгийн ор хандивлах арга хэмжээ болно. Утас: 99179899
СҮХБААТАРЫН ТАЛБАЙ
15.00 цагт: Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/-ийн буцалтгүй тусламжжар Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймагт түргэн тусламжийн машин түүнчлэн эрүүл мэндийн тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа Сүхбаатарын талбайд болно.