Цус сэлбэлтийн үндэсний төвөөс \”Цус хандивлах аян\”-ыг зохион байгуулж байгаа. Тэгвэл өнөөдөр Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас \”Цусны донор\” өдөрлөгийг зохион байгууллаа. Тус өдөрлөгт Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд, дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлстийн дарга Б.Булган, дүүргийн Улаан загалмайн хорооны дарга Д.Ган-Оч болон бусад албаны хүмүүс оролцлоо. Тус өдөрлөгийн хүрээнд Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын болон дэргэдэх хэлтэс албадын 230 гаруй алба хаагчид цусаа хандивласан байна.