Нигери улсын метроны 13 км урттай анхны шугам Даваа гарагт тус улсын санхүүгийн төв Лагос хотод нээгджээ.
Blue Line (Хөх шугам) нэртэй энэ шугамыг Хятадын China Civil Engineering Construction Corp компани байгуулсан байна.
Африк тивийн хамгийн олон хүн амтай Нигери улс 1983 онд анх метротой болох төлөвлөгөө баталж байжээ. Гэвч санхүүжилт болон удирдлагын шийдвэртэй холбоотой саад бэрхшээлүүдийн улмаас 40 жилийн дараа ашиглалтад орж байгаа нь энэ юм. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард эрх баригчид метрог нээж, тууз хайчилсан ч өнөөдөр л зорчигч тээвэрлэж эхэлж байна.
20 сая гаруй оршин суугчидтай, замын түгжрэл ихтэй Лагос хотын нийтийн тээврийн асуудлыг метро шийднэ гэж найдаж байгаа.
Автомашинаар хоёр цаг зорчдог зайг шинэ метро 15 минутад туулж буйг Лагос хотын захиргаа мэдээлжээ.
Метроны хоёрдугаар шатны бүтээн байгуулалт энэ оны сүүлээр эхлэх гэнэ. Энэ шат дуусвал өдөр бүр 500,000 орчим зорчигч тээвэрлэдэг болох юм байна.
Эх сурвалж: Aljazeera
hello there and thank you to your information ? I?ve definitely picked up anything new from right here. I did alternatively experience several technical issues the usage of this website, since I experienced to reload the site lots of occasions prior to I may just get it to load properly. I have been pondering if your web host is OK? Not that I’m complaining, however slow loading circumstances instances will very frequently impact your placement in google and can injury your high-quality rating if ads and ***********|advertising|advertising|advertising and *********** with Adwords. Well I?m adding this RSS to my email and can look out for a lot extra of your respective fascinating content. Make sure you replace this once more very soon..