Энэ жилийн ургац арвин байгааг салбарын сайд Х.Болорчулуун өнөөдрийн мэдээлэлдээ дурдлаа.
Тодруулбал үр тариа 500 мянган тонн, улаан буудай 480 мянган тонн хураахаар байна. Сүүлийн 10 жилд ийм ургац гараагүй бөгөөд гаднаас импортоор будаа авахгүйгээр гурилынхаа будаагаар дотоодын хэрэгцээг 100 хувь хангах боломжтой. Төмсийг мөн дотоодоос бүрэн хангана, хүнсний ногоог 165 мянган тонн хурааж авахаар байна гэв.
Мөн энэ жил 65 мянган тонн тосны ургамал хурааж авна. Ургац хураалтад 10 гаруй мянган оюутныг ажиллуулах төлөвтэй байна гэлээ.