Хангарьд ордонд хотын мээр Су.Батболдыг
хайсан хүмүүс олширч. \”Мээр хаачсан бэ?” \”Мэдэхгүй, гадагшаа томилолтоор явсан
гэнээ” гэх яриа өрнөсөөр. Харин түүний ажлыг Уулын Төмөр/Засаг даргын орлогч
П.Баярхүү/ гүйцэтгэсээр. Үнэндээ хотын даргаас сураг тасраад удаж
байна. 2017 оны 1 дүгээр сарын 10-нд буюу арваад хоногийн өмнө Үндэсний аюулгүй
байдлын зөвлөлийн хурлаас гарч ирээд \”нийслэл рүү ирэх шилжилт хөдөлгөөнийг
хязгаарлалаа” гэх сүртэй мэдээлэл хийчихээд л таг болчихсон.
Сураг сонсох нь ээ гадаадад яваа бололтой
юм. Ямар чухал ажил гэхээрээ 10-аад хоногоор томилолт авчихдаг юм бүү мэд. Ёстой л аз жаргалтай хотын дарга хүн шиг л
амар тайван \”зугаалж яваа” бололтой юм. Тэгсэн хотынх нь иргэд өтгөн утаанд
урдах замаа ч олж харж чадахгүй бүдчиж, хахаж цацан ханиалгаж, хэцүүхэн л
амьдарцгааж байна.
Нөгөө өвөл нь утаа униар дийлдэхээ болихоор
далайн эрэг барааддаг Монголын олигархууд шиг аялж явдаг юм биш байгаа даа. Та
минь хотын мээрээс нь минь сураг гаргаж өгнө үү. Түүнийг хаачсаныг Хангарьд ордон
дотор лав мэддэг хүн алга.