Өнгөрөгч 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн яамнаас \”Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг Улсын их хуралд өргөн барьсан билээ. Тэгвэл өчигдөр буюу 2017 оны 1-р сарын 19-ний өдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар ЗХАБТХ-ийн 27 дугаар зүйлийн 27.3 дах хэсэгт \”Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу уг эрхээ хасуулсан этгээд согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол7-30 ХОНОГ БАРИВЧЛАХ шийтгэл оногдуулах”-аар баталлаа гэж Замын цагдаагийн албанаас мэдээллээ.