Гэрлэлт бол энэ амьдралын хувьд хамгийн чухал үеүдийн нэг юм. Гэхдээ энэ нь зарим нэг хүмүүсийн хувьд хар дарсан зүүд мэт байдаг бололтой. Иемен улсын эмэгтэйчүүд уламжлал ёсоор 15 нас хүрэхээсээ өмнө хүнтэй суух шаардлагатай байдаг. Энэ нь охидыг эрт хүнтэй суулгах нэг төрлийн ёс заншил болсон гэсэн үг. Харин эрчүүд нь амьдралынхаа туршид дор хаяж таван удаа гэрлэдэг ажээ. Ийм ёс заншилаас болоод наймхан настай охидыг хүчээр өөрөөс нь хэд дахин ах хүнтэй гэрлүүлж тэдний амьдралыг там шиг болгодог байна.
Охид дөнгөж гэрлэсэн шөнөө амь нас нь эрсдэх магадлал өндөр байдаг аж. Ялангуяа хуримынхаа анхны шөнө дотуур цус алдаж амь насаа алдсан тохиолдол цөөнгүй. Иемен улсын эмэгтэйчүүд эрхээ хамгаалахын тулд хэд хэдэн удаа жагсаал хийж энэхүү харгис уламжлалыг таслан зогсоохыг хүссэн бөгөөд зарим нутаг дэвсгэрт хориглосон ч одоог хүртэл ийм уламжлалтай тосгон хотууд байсаар байгаа юм. Дэлхий нийтээр улс орнуудад байгаа харгис уламжлалыг таслан зогсоохоор ажиллаж байна. Гэхдээ ямар нэгэн баримт нотолгоо байхгүй байгаагаас болж ялангуяа ядуу, буурай хөгжилтэй оронд иймэрхүү харгис хэрцгий уламжлал нь таслан зогсоох боломжгүй байсаар.
Үндэстэн агентлаг