Атеросклероз буюу артерын судасны хатуурал нь ноцтой өвчний нэгт тооцогддог. Нэг ёсондоо артерийн судасны дотор хананд өөх тос хуримтлагдсанаас энэ өвчин үүсдэг гэсэн үг. Ийнхүү тос хуримтлагдсанаар цусны урсгалд нөлөөлдөг. Энэхүү сөрөг үр дагавар нь зүрх гэнэт зогсох, улмаар тархинд цус алдаж цаашлаад үхэлд хүргэх аюултай байдаг. Түүнээс гадна зарим хортой зуршлууд нь энэ байдлыг улам ч дордуулдаг. Жишээлбэл: тамхи татах, өөх тосыг их хэмжээгээр хэрэглэх, биеийн хүчний дасгал хийдэггүй, жингийн илүүдэл, 1 болон 2-р хэлбэрийн чихрийн шижин, холестрин болон цусны даралт өндөр байх
Мэдээж дээрх асуудлыг шийдэх олон төрлийн эм болоод эмчилгээнүүд байдаг бөгөө эдгээрийг хэрэглэснээр бид эдгэрдэг. Гэхдээ эмчилгээ дуусмагц л бие буцаад л нөгөө янзандаа орж, дордож эхэлдэг.
Тэгвэл энэ бүх асуудлаас байгалийн гаралтай жор ашиглан ангижирч болдог байна. Артерийн судсыг цэвэрлэх, эртний энэ арга нь гайхалтай үр дүнтэй гэнэ. Артерийн судсыг цэвэрлэхээс гадна дархлааг сайжруулж, липидийг тогтворжуулж, халдвартай тэмцэхэд эерэг нөлөөтэй аж. Нөгөө талаас дархлааны системийг дэмжиж байгаа учир элэг ч амархан цэвэрлэгддэг байна.
Танд дараах зүйлс хэрэг болно:
-1 аяга сайн чанарын үзэм
-2 амны халбага үрж жижиглэсэн цагаан гаа
-2 амны халбага зөгийн бал
-4 амны халбага ногоон цай
-1 литр ус
Бэлтгэх арга:
Юуны түрүүнд саваа бэлтгээд түүн рүүгээ усаа хийж дунд зэргийн галаар буцалгана. Усаа буцалснаас хойш 10 минутын дараа галаа багасгаж, усан дээрээ ногоон цай, зөгийн бал, үзэм, цагаан гаагаа нэмж бүгдийг нь нийлүүлэн сайтар хутгана. Ингээд гал дээрээс савтай бэлдмэлээ авч савны гадуур ноосон зүйлээр ороож хучаад 8 цаг хэртэй байлгана. Энэ хугацаанд ханд бэлэн болно.
Хэрэглэх нь:
Энэхүү бэлдмэлээ өдөрт 2 удаа юм идэхийн өмнө хэрэглэнэ. Нэг удаадаа хэрэглэх тохиромжтой хэмжээ нь 150-200 мл юм. Уг бэлдмэлийн хамгийн гол нөлөө үзүүлэх зүйл нь үзэмнээс үүсдэг ба үзэм нь уусдаг болон уусдаггүй эслэгийг агуулж байдаг. Түүнчлэн энэ бэлдмэл нь антиоксидант болон калиар баялаг тул зүрхний эрүүл мэндэд асар их ач холбогдолтой юм. Мөн цөс хөөж, холестрины түвшинг тогтворжуулдаг байна.