Өнгөрсөн оны найм болон есдүгээр саруудад худалдаанд гарч байсан Samsung корпорацын том дэлгэц, өндөр дүрсний камер бүхий Note7 утас нь маш олон санал гомдол аваад байсан бөгөөд хамгийн том асуудал нь батерей байлаа. Батерей байнга халдаг бүр үүнээс болж утас нь шатсан тохиолдлууд ч цөөнгүй гарсан. Үүнтэй холбоотойгоор Samsung корпораци шалгалт хийж тэдний үйлдвэрийн алдаа болохыг тогтоон маш хурдан хугацаанд буцаан татсан билээ. Тэд 2.5 сая утсыг 5.4 сая тэрбум ам.долларын зардлаар эргүүлэн татсан маш том хохирол үзсэн ба Samsung корпорацын тэргүүлэгч Ко Дон-жи олон нийтээс хүлцэл өчсөн хэдий ч аль хэдийнээ хүмүүсийн ухаалаг утас-д хандах айдас бий болсон байлаа. Та бага насны хүүхдээ ухаалаг утаснаас хол байлгахыг хүсье.
Үндэстэн агентлаг