Улаанбаатар хотын захирагчаар томилогдоод буй Х.Нямбаатар яг одоо мэдээлэл өгч байна.
Тэрбээр
-Нэгэнт улс төрийн шийдвэр гарсан учраас улс төрчийн хувьд эрсдэлтэй алхам хийлээ гэж гонгинохгүй. Би одоо НИТХ-иас шийдвэр гараагүй, Ерөнхий сайдын захирамж гараагүй байхад тэнд байгаа хүмүүсийг бөөнөөр нь халж солих тохиромжтой биш. Хэрэв шийдвэр гарсан тохиолдолд ажлын зураг авч шаардлагатай бол нийслэлийн бүтцэд хөдөлгөөн оруулна.
Монгол Улсын Ерөнхий сайдаас маш олон үүрэг чиглэл даалгавар авлаа. Нийслэлд 5Ш ажиллагааг эрчимжүүлэх, газар худалдан авалт барилга хот байгуулалттай холбоотой ажлыг ил тод болгох зэрэг олон үүрэг даалгавар авлаа. Нийслэл бол олон асуудалтай их айл. Нийтийн тээврийн шинэчлэл нэр хаягаар олон автобус шинэчлэх гэсэн бодлого уналаа. Худалдан авалттай асуудлыг ил тод болгоно. Нийслэлтэй холбогдох хууль эрхзүйн орчныг шинэчлэх зайлшгүй шаардлагатай.
Би гурван цаг гаруй Ерөнхий сайдаас хоттой холбоотой тодорхой чиглэлүүдийг авлаа. Бид ойрын хугацаанд давс мэт гашуун шийдвэрийг гаргахаас өөр аргагүй. Нийслэлд БЭТ хэлбэрээр хүн томилогдохгүй. Би үнэнийг хэлэхэд тэр “ногоон автобус”-ны барааг ч хараагүй. гэлээ.