Энэтхэг улсад өнгөрсөн есдүгээр сард гахай болон сарьсан багваахайнаас халддаг вирусийн халдвар гарч, богино хугацаанд зургаан хүн халдвар авч, хоёр нь нас барсан талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ мэдээллээ.
Энэтхэгийн өмнөд нутгийн Керала мужид есдүгээр сарын 15-наас хойш үхлийн аюултай Нипа вирусын шинэ тохиолдол илрээгүй гэж мэдэгдэв.
Халдвар авсан бүх тохиолдол нь 9-45 насны эрэгтэйчүүд байсан. Керала мужийн нэг дүүрэгт бүртгэгдсэн талаар Энэтхэгийн Эрүүл мэнд, гэр бүлийн асуудал хариуцсан яамнаас мэдээлжээ.
Одоогоор Нипа вирусийн эсрэг ямар нэгэн вакцин байхгүй. Амьтнаас хүнд халддаг халдварт өвчинг үүсгэдэг.
Уг вирусийн халдвар Энэтхэг улсад 2001 оноос хойш зургаа дахь удаагаа гарсан бөгөөд өвчлөлийн 70 хувьд үхэлд хүргэдэг.
ЭХ СУРВАЛЖ: REUTERS