Дэлхийн багш нарын 29 дэх, Монголын багш нарын 57 дахь удаагийн баярын өдрийн мэндийг эх орны өнцөг булан бүрд ажиллаж, амьдарч байгаа Монголын үе үеийн нийт багш, сурган хүмүүжүүлэгч та бүхэндээ дэвшүүлье.
Улсын хөгжил бол хүний хөгжил, хүний
хөгжил бол багшийн хөгжил юм.
Зөвхөн багш нарынхаа ур чадвар, туршлага, сэтгэл зүтгэлд түшиглэн мэдлэгт суурилсан нийгэм, ур чадвартай, зөв хандлагатай, сэтгэл зүрхний боловсролтой Монгол хүнийг бий болгоно.
Эх орны маргаашийн нарыг та бидний сургаж, хүмүүжүүлсэн хүүхэд бүр мандуулна гэдэг итгэлтэй байна. Боловсролын сэргэлтийг гардан хэрэгжүүлэх их үйлсэд тань амжилт хүсье.
Эрхэм баян эрдэм ухаан дэлгэрэх болтугай.