Дорноговь аймгийн Сайншанд суманд 2023 оны аравдугаар сарын 3-ны өдөр сураггүй алга болсон 12 настай охиныг гурав дахь өдрөө эрэн хайж байгааг Цагдаагийн байгууллагаас мэдээлээд байгаа.
Эрлийн ажиллагааг агаараас үргэлжлүүлэхээр өнөөдөр/2023.10.05/ 07:04 цагт Дорноговь аймгийн Мандах сум руу нисдэг тэрэг явуулсан байна.
Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн МТ-1111 дугаартай нисдэг тэрэгт нисгэгч нэг, инженер нэг, цагдаагийн ерөнхий газрын таван алба хаагч эрэн хайх ажиллагаанд оролцохоор явсан болохыг ОБЕГ-аас мэдээллээ.