\”Би УИХ-ын гишүүн болоод найман улсад 41 хоног ажиллажээ” хэмээн энэ
парламентын хамгийн залуу гишүүн Д.Гантулга ярилцлага даа дурьджээ.
Уг нь МАН энэ парламентад 65 суудал авч, хангалттай олонх болж чадсан. Гэвч
чуулган болоод байнгын хороодын ирц хүрэхгүй байсаар л байна. Уг нь АН-ыг,
МАХН-ыг, бие даагчийг царай алдаж, ирцээ бүрдүүлэхээргүйгээр олон суудал авсан
л даа. Гэвч АН, МАХН-ын О.Баасанхүү, бие даагч С.Жавхлан нар ирж байж л ирц 50
хувьдаа хүрч, хуралддаг болчихлоо.
Ирц хүрэхгүй байгаа шалтгаанийг залуу гишүүн Д.Гантулга тун оновчтой
тайлбарлажээ.
Тэрээр \”Би УИХ-ын гишүүн
болоод зургаан сарын хугацаанд хийсэн ажлынхаа тайланг гаргаж танилцуулсан. Ер
нь гишүүд тайлан гаргаад танилцуулаад байдаггүй юм байна лээ. Дөрвөн жилийн
дараа тойрогтоо очоод ялалт байгуулвал сайн ажилласан, ялагдвал муу ажилласан
гэдэг дүн авдаг. Би бол тойрогтоо хамгийн олон удаа очиж ажилласан гишүүнээр
тодорч байна. 14 удаа очиж ажиллаад тойргийнхоо иргэдийн санал, бодолтой танилцаж,
төсөвт суулгасан. Эхнээсээ ганц нэг бүтээн байгуулалтын ажил хийж, хэд хэдэн
тууз хайчлаад амжсан. Дээр нь гадаад томилолтоор найман улсад 41 хоног
ажилласан. Тэгэхээр өнгөрсөн хагас жилд багагүй ажил амжуулсан он цаг байсан
байх гэж бодож байна.\”
Ерөөсөө л энэ Д.Гантулга гишүүн зургаан сар ажиллах хугацаандаа хоёр сард
нь гадаадад аялж, мөн долоо хоногийн нэг өдөр заавал Хэнтий рүү явсан байна шүү
дээ.
Уг нь түүнийг чуулганы танхимд сууж, сонгогдсон түмнийхээ төлөөлөл болж,
тэднийхээ дуу хоолойг төрд өргөж, тэднийхээ асуудлыг шийдвэрлэ л гэсэн баймаар.
Гэтэл туршлага судалсан нэртэй л зургаан сарын үдсэн байх юм. Ингэж явсаар дөрвөн жил дуусч, Хэнтийчүүд төрд үгээ хэлж
чадахгүй л хоцрох нь дээ.
Шар хүү
Үндэстэн агентлаг