\”Рэкитер” киноны Саяны дүрээр бидний танил болсон Казакстан улсын жүжигчин Саят Исембаев өнөөдөр Монгол улсад хүрэлцэн ирлээ. Тэрээр өмнө нь \”Рэкитер-2” киноныхоо нээлтийн үйл ажиллагаанд оролцохоор Монгол Улсад ирж байсан.
Энэ удаад сайн үйлсийн аянд оролцохоор ирсэн байна. Долоо настай Л.Бүжинлхам гэх охин яаралтай элэг шилжүүлэн суулгах шаардлагатай болоод байгаа. Охин эцэг, эх хагалгаанд шаардлагатай мөнгийг цуглуулж байх үеэр Саят Исембаев болон \”Тэнгэрийн Модун” ТТБ, Монголын Сайтын холбоо зэрэг байгууллагууд холбогдож тэдэнд туслахаар болсон байна.
Энэ талаар тэд өнөөдөр LIVE CONFERENCE CENTER мэдээллийн төвд мэдээлэл хийлээ.
Жүжигчин Саят Исембаев \”Л.Бүжинлхам охины талаар Казахстан улсад байхдаа мэдэж, энд байдаг найз нөхдөөрөө дамжуулан холбогдсон. Улмаар охинд туслах аян зохион байгуулах үйл ажиллагаанд нэгдэхээр ирлээ. \”Тэнгэрийн Модун” ТББ, \”Мишээл экспо” ХХК, Монголын сайтын холбоо зэрэг байгууллагын найз нөхөдтэйгээ хамтран нэгэн гэр бүлийг сонгож туслах тухай ярилцаж байлаа. Энэ дагуу Л.Бүжинлхам охин туслахаар шийдсэн. Монголчууд эвтэй байхдаа хүчтэй гэдэг шүү дээ. Тиймээс нийт Монголчуудыг энэ үйл ажиллагаанд нэгдэж, П.Бүжинлхам охинд чин сэтгэлээсээ туслахыг уриалж байна” гэв.
Харин Л.Бүжинлхам охины аав П.Лхагвасүрэн \”Охин минь одоо долоон настай. Хоёр сартай байхдаа л цөсний суваг нээх касайн хагалгаанд орсон. Уг хагалгааны дараа элэг шилжүүлэн суулгах шаардлагатай болсон. Өмнө нь миний охинд туслахаар хэд хэдэн сайн үйлсийн аян зохион байгуулагдаж байсан ч туслаж чадаагүй. Бид охиноо аврахаар хандивын аян өрнүүлээд 14 хонож байна. Энэ үед эдгээр хүмүүс холбогдож, туслахаа мэдэгдсэн. Одоогоор 20-оод сая төгрөг цуглаад байна. Гэхдээ элэг шилжүүлэн суулгах мэс заслын зардал 70 сая төгрөг. Энэ мөнгийг олохын тулд та бүгдээсээ тусламж хүсч байна. Элэг шилжүүлэн суулгах хагалгаа Улсын нэгдүгээр эмнэлэгт хийгдэнэ. Маргааш эмч нар хуралдаж, хэзээ мэс засал хийх товыг гаргана” гэв.
Хэрвээ та бүхэн Л.Бүжинлхам охинд туслахыг хүсвэл Хаан банкны 5042409122 Голомт банкны 1605121634 Төрийн банкны 105000721324 тоот данс руу мөнгө шилжүүлнэ үү. Мөн Л.Бүжинлхам охинд туслахыг уриалах ажиллагаа Мишээл экспо төвд өнөөдөр болох 19:00-22:00 цагт болох үйл ажиллагаанд оролцох боломжтой юм.