Хүн бүр л урт наслахыг хүсдэг. Гэвч юм бүхэн санаснаар болохгүй эрт нас барах, өвчин эмгэг тусах, гэнэтийн осол гэх мэт олон шалтгааны улмаас урт насалж чадахгүй хүмүүс бий. Зарим нэг нь дөчин насандаа 20 настай юм шиг байдаг бол зарим аль хэдийн 60 гаруй настай юм шиг харагдах тохиолдол ч байдаг. Мэдээж танд хэтэрхий эрт хөгширөлт явагдах нь эрүүл мэндээс илүү шалтгаалдаг. Тиймээс яг одооноос эрүүл мэнддээ анхаарч өдөр бүр тогтмол дасгал хийж, эрүүл зөв хооллох хэрэгтэй. Энэ нь таны насыг мэдээж уртасгана. Бас өөрийгөө элдэв муу бодлоос чөлөөлөх нь ч чухал шүү дээ. Япончууд дундаж наслалтаараа дэлхийд дээгүүр байр эзэлдэг. Мэдээж 100 гаруй наслах нь тэдний хувьд хэвийн үзэгдэл. Ингэж урт наслахад зориулсан нууц жор ч байдаг гэнэ. Үүнийг та бүхэнд танилцуулья. Энэхүү шидэт ундааг бэлдэж ууснаар эрүүл мэндээ хамгаалах боломжтой мөн урт наслахад ч хэрэгтэй гэнэ.
Юуны түрүүнд биеэ эрүүл байлгаж урт наслуулах хэдэн зөвлөгөөг өгье.
– Эрт босож өглөөний цайгаа заавал ууж байх: Овьёос тарагтай бэлдмэлийг өглөө бүр уувал бүр сайн
– Өдөр бүр дор хаяж 30-40 минут дасгал хөдөлгөөн хийж байх
– Өдрийн хоолондоо ногоо, самрын төрлийн бүтээгдэхүүнтэй хоол идэх нь тархины үйл ажиллагааг сайжруулж бодисын солилцоог нэмэгдүүлнэ.
– Мэдээж ус бол чухал зүйлүүдийн нэг өөртөө ачаалал өгөхөөргүй боломжын хэрээр 2-3 литр цэвэр ус тогтмол уух
– Мөн амралт хамгийн чухал сэтгэл санаагаа тайван байлгаж амрах хэрэгтэй.
Мөн Япончуудын хэрэглэдэг дараах ундааны нууц жорыг хүргье.
– 1/2 аяга ус
– 1 х/х алимны цуу
– 2 х/х зөгийн бал
– 20 дусал сармисны шүүс сармис идэж чаддаггүй хүмүүс үүнийг долоогоны хандаар орлуулж болно
-1/2 ц/х цагаан гааны нунтаг
– 1 ц/х алое
Эдгээр орцуудаа бүгдийг нийлүүлж хандлаад 7 хоногт 2-3 удаа уухад л та урт наслах боломжтой юм. Эрүүл мэндээ бодож, залуу сайхан харагдах, урт наслахад тань амжилт хүсье.
Б.Нараа
Үндэстэн агентлаг