УИХ-ын гишүүн асан Д.Арвинийг
хуулийн байгууллагууд шалгаж эхэлсэн байна. Түүнийг бэрийнхээ компанид 1.3
тэрбум төгрөгийн тендер хууль бусаар авч өгсөн, \”Сансар” хотхоны 85 өрхийн орон
сууцны ордерыг барьцаалж банкнаас их хэмжээний зээл авсан, \”Амгалан” амаржих
газрыг 1.1 тэрбум төгрөгийн тендерт хүүгийнхээ компанийг шалгаруулсан зэрэг
асуудлуудаар Авлигатай тэмцэх газраас шалгаж эхэлсэн тухай эх сурвалжууд
мэдээлж байна.
Мөн УИХ-ын гишүүн Сууц өмчлөгчдийн
холбооны тэргүүнээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа хэтрүүлэн ашиглаж,
Баянзүрх дүүргийн Тунель орчмын орон сууцны дээврийг солих нэрээр өөрийн \”OTU” компанид 370
сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн асуудал ч шалгагдаж эхэлсэн байна.
Мэдээж гэм буруутанг шүүх л эцсийн
байдлаар тогтооно. Д.Арвины холбогдсон асуудал хэрэг бүрдүүлэлт, мөрдөн
байцаалтын шатанд яваа учраас түүнийг гэм буруутан гэж зарлах нь утгагүй биз.
Гэхдээ л \”Амгалан” амаржих газар, Сансар хотхоны айл өрхийн ордер, Сууц
өмчлөгчдийн холбоо гээд Д.Арвин гишүүнтэй холбогддог асуудлууд энэ шалгалтаар
эцэслэгдэн шийдвэрлэгдэх байх.
Үндэстэн агентлаг