\”Оюутан-Цэрэг” сургалтад магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1 дүгээр дамжааны оюутан, политехник коллеж, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн суралцагч сайн дурын үндсэн дээр хамрагдана. Сургалтад хамрагдах хүсэлтэй оюутан, суралцагч нь тухайн жилийн 3 дугаар сарын 10-ны дотор харьяа аймаг, нийслэл, дүүргийн Цэргийн штабт бүртгүүлэх ёстой.
Оюутан, суралцагчийг сурлагын голч дүн /2,8-аас дээш/, бие бялдрын хөгжлийн түвшин, эрүүл мэндийн байдлыг гол шалгуур болгон сонгох юм. Хүсэлт гаргагч нь иргэний болон оюутны үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, сургалтад хамрагдах сургуулийн зөвшөөрөл, тодорхойлолт, сурлагын дүнгийн хүснэгт, суралцахыг хүссэн өргөдлөө бүрдүүлэх юм байна.