Манай дэлхийн хамгийн олон хүн амтай хятад улсын хаврын баяр буюу цагаан сар болж байгаа билээ.Энэ үеээр улаан өнгийн мөнгөтэй дугтуу болон \”hongbao\” гэж нэрлэгдэх мандарины мод маш их хэмжээгэр эрэлтэнд ордог байна. Өнгөрсөн оны хаврын баяраар гэхэд л 500 сая хүн бие биедээ илгээмж явуулсан бөгөөд давхардсан тоогоор нийт 32 тэрбум дугтуу, мандарины мод зарагддаг байна. Сүүлийн жилүүдэд иргэд ихэвчлэн онлайн худалдан авалт хийх нь маш эрчимтэй нэмэгдэж байгаа бөгөөд энэ хурдан шуурхай төлбөрийн хэрэгсэлүүд нь илүү хялбар байдаг байна. Дэлхийн эдийн засгийн судлаачидын үзэж байгаагаар онлайн худалдаа маш эрчимтэй хөгжиж байгаа тэр дундаа хятад шиг түгжрэл, хүн ам ихтэй хотод энэ нь илүү хялбар бөгөөд 2019он гэхэд 270 тэрбум ам.доллар зөвхөн онлайн худалдааны төлбөрт эргэлдэх болно гэжээ. Мөн ирээдүйн гол чиг хандлага онлайн худалдаа үйлчилгээ болохыг дурьджээ.
Үндэстэн агентлаг