Баянгол дүүрэг буюу 3, 4 дүгээр хороолол \”Өргөө” кино театрын хажуугийн 2д байрны III орцны шахилгаан шат доошоо унасны улмаас өндөр настан хүнд бэртжээ. Цахилгаан шат унасны улмаас 73 настай эрэгтэй М хүнд бэртэж ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд эмч нарын хэлснээр түүний нурууны гурван үе хугарч, дал нь цуурч, толгойдоо хүнд бэртэл авчээ.
Сүүлийн үед орон сууцны шат унах тохиолдол нэг биш удаа гарч байгаа юм байна. Гэхдээ азаар хүний амь нас хохирсон тохиолдол бүртгэгдээгүй. Тэгвэл цахилгаан шат унаж гацаж хүний амь нас, эрүүл мэнд хохирохгүй гэсэн баталгаа алга. Тиймээс СӨХ-ууд болон шинэ байруудын цахилгаан шатны аюулгүй байдалд анхаарах хэрэгтэй гэдгийг дээрх үйл явдал санууллаа.