Америк Номхон далай дамнасан хамтын ажиллагааны түншлэлийн хэлэлцээр буюу TPP-гээс гарснаас хойш Япон улс Япон, Америкийн худалдааны хэлэлцээрт гарч мэдэхүйц янз бүрийн үр дүнд хариу арга хэмжээ авна гэж 27-нд Японы засгийн газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихиде Суга хэлсэн байна.
Ёшихиде Суга мөн өдөр болсон хэвлэлийн хуралд, гарч мэдэхүйц аливаа үр дүнд хариу арга хэмжээ авахын тулд Японы засгийн газар өдгөө бэлтгэл хийж байна, \”Америкийн олон давхаргынхтай хэлэлцээр өрнүүлж, хоёр талт харилцааг өргөтгөх, гүнзгийрүүлэх арга зам эрэлхийлэхэд бид бэлэн байна\” гэжээ.
Америкийн Цагаан орон 26-нд, Мексикээс 20 хувийн импортын татвар авч, Америк Мексикийн хилд хана барихыг санхүүжүүлэхэд ашиглахаар төлөвлөж буйгаа мэдэгджээ. Үүнтэй холбогдуулан Ёшихиде Суга, Америк Мексикийн худалдааны харилцаа Японы компани нэгжид ямар нөлөө үзүүлэхийг Японы тал нягт ажиглана гэсэн байна.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп саяхан засаг захиргааны зарлигт гарын үсэг зурж, Америк TPP-гээс гарсныг албан ёсоор зарласан юм.