Оман улсын Мускат хотод энэ сарын 1-11 -нд шатрын сонирхогчдын ДАШТ болж, манай улсын зургаан тамирчин өрсөлдлөө. Өмнө нь дөрвөн алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн түүх үгүй.
1700 хүртэлх эмэгтэй ангилалд:
- Бат-Амгалангийн Анужин /Монгени/
- Цогдэлгэрийн Анударь /Сүхбаатар аймаг/
- Балданжанцангийн Хүслэнзаяа /Ласкер клуб/
1700 хүртэлх эрэгтэй ангилалд:
- Ганбатын Данзанжунай /Монгени/
2000 хүртэлх эрэгтэй ангилалд:
- Даштогтохын Амарсайхан /Монгени/
2000 хүртэлх эмэгтэй ангилалд
- Норовсамбуугийн Бадамханд
1700 хүртэлх ангилалд эхний гурван байрыг эзлэхийн зэрэгцээ манай улсын дөрвөн тамирчин анх удаа нэг дор шатар сонирхогчдын дэлхийн аварга болж байна.
Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо