Сайн ус болон шингэн зүйл уух
Дасгал хийж байгаа үед их хэмжээгээр шингэнээ алддаг байна. Тиймээс дасгалын үеэр болон дараа ус болон шингэн зүйл хангалттай уухгүй бол шөрмөс татах, сульдах зэрэг муу үр дагаврууд үүсдэг байна.
Дасгал хийхийн өмнөх бие халаалт
Дасгал хийхээс өмнө биеэ сайн халаахгүй бол бэртэж гэмтэх магадлал ихэсдэг бөгөөд мөн дасгал нь үр дүн муутай байдаг гэнэ.
Хэт их амралт
Зарим хүмүүс дасгал дундуур утсаар ярих, оролдох бусад сарниулах үйлдлээс болж дасгал хоорондын амралт урт болдог. Ингэснээр бие хөрдөг учраас үүнээс үүдэн бэртэл авж болзошгүй тул ахин халаах хэрэгтэй.
Тааруулан хийх
Өөрийн жин болон булчингийн массдаа тааруулж дасгал хийх нь илүү үр дүнтэй бөгөөд хэт их жингээр хийснээс нуруунд суулт өгөх, хүзүү хөших зэрэг сөрөг нөлөөтэй байна. Дасгал их хийснээр эрүүл булчинлаг болох биш сайн амрах болон хооллох нь үүнээс чухал асуудал юм. Ихэнхи хүмүүс их жингээр хийснээр хурдан үр өгөөж өгнө гэж боддог нь эндүүрэл бөгөөд дээрхи алдаанууд таньд байвал яаралтай засах хэрэгтэй.
Үндэстэн агентлаг