Селена Гомез болон Weeknd нар өөрсдийн дурлалын романсаа олон нийтэд дэлгээд удаагүй байгаа билээ. Харин тэд энэ удаад Итали улсын Флоренц хотод романтик аялал хийжээ. Тэд Италийн Академиа урлагийн музейн Дэвид Микеланжелогийн зургийн цомгийг сонирхсон бөгөөд Сэргэн мандалтын үеийн бүтээлүүдийг ч мөн сонирхжээ. Өмнөх өдөр тэдний шүтэн бишрэгчид дэлгүүр хэсч, хамтдаа хооллож байгааг нь харсан ба Селена цагаан өндөр өсгийт, цэцэгтэй эрээн даашинзтай, Weeknd хар жинс, жакет хослуулан их л дотно алхаж байсныг сошиал ертөнцөд зургыг нь нийтэлсэн байсан аж. Weeknd-ийн хэлснээр тэдний харилцаа өнгөрсөн жил эхэлсэн ч 2015 оны Викториа Секретийн шоунд анх танилцсан гэсэн байна. Өмнө нь тэрээр загвар өмсөгч Белла Хадидтай үерхэж байгаад салсан юм. Гэсэн хэдий ч Белла Хадид өөрийн цахим хуудаснаа \” Weeknd бид 2-ын харилцаа дуусаагүй. Би одоо ч түүнд хайртай. Селена тэр хоёрын харилцаа надад сайхан санагдахгүй байна. Маш их гунигтай байна\” гэж нийтэлжээ. Мэдээллийн хэрэгслүүдээр Селенаг Белла Хадидын найз залууг булааж тэднийг салгасан гэж мэдээлж байгаа боловч Беллаг Селена сайн танихгүй бөгөөд тэднийг үерхэж байх явцад Weeknd-тэй ямар нэгэн харилцаагүй байсан юм. Ямартай ч Селена Weeknd 2-ын харилцаа ид халуухан дээрээ байгаа аж.