Хүний бие организмд ус маш чухал гэдгийг бүгд мэднэ. Харин усыг үзэмтэй хослуулан эмчилгээний шинж чанартай хэрэглэвэл элгийг ч цэвэрлэх шидтэй.
Ус + үзэм бол элэгний эм гэж хэлж болно. Харин элэг өөрөө цус цэвэрлэдэг гэдгийг сануулах шаардлагагүй байх. Өглөөдөө үзэмтэй ус уух замаар элгээ хоёр өдөрт цэвэрлэх аргыг сонирхуулж байна. Сайн чанарын хар үзэм нэг аяга бэлдэнэ. Саванд гурван аяга ус хийж үзмээ нэмээрэй. Хоёр минут үзмээ чанаад 24 цаг тэр чигт нь орхих ёстой.
Ингээд маргааш өглөө нь энэ хандаас нэг аягыг ууна. Та халуун, бүлээн эсвэл хүйтэн гээд үзэмний хандыг хүссэнээрээ ууж болно. Их энгийн байгаа биз. Хоёр өдрийн дотор эерэг өөрчлөлт ажиглагдана. Бүтэн долоо хоногийн турш үзэмний хандаа уувал их сайн. Түүнээс гадна та үзэмний хандыг ууж байхдаа өөх тос, архи хэрэглэж болохгүйг анхаараарай.
Үндэстэн агентлаг