Япон Улсад болсон “Олон улсын хагас марафон” гүйлтийн тэмцээнд Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин, ахлах ахлагч Г.Хишигсайхан 1:10´32 цагийн амжилтаар тэргүүн байр эзэлж, Монгол Улсын дээд амжилтыг шинэчилэн тогтоов.
Г.Хишигсайхан нь Монгол шилдэг марафон гүйгчдийн нэг. Тэрээр “Улаанбаатар марафон-2023” тэмцээний 42 км-ийн зайд түрүүлж байсан билээ.