Apple компаний удирдлагууд Энэтхэгийн зах зээлийг ихэд сонирхож байгаа бөгөөд энэ талаар засгийн газартай нь уулзлаа. Энэтхэг улс нь ухаалаг утасны хэрэглээ өсөн хөгжиж буй маш өргөн хүрээтэй зах зээл бөгөөд өнгөрсөн жил гэхэд л ухаалаг утасны хэрэглэ 18% өссөн нь маш өндөр үзүүлэлт юм. Мөн энэ улсад өөрийн салбар үйлдвэрийг байршуулах төлөвлөгөөтэй байгаа. Учир нь түүхий эдийн 40% дотоодоос мөн ажиллах хүчийг олон тоогоор хямд авч чадах нь маш том бизнесийн нөхцөл давуу тал юм. Гэвч ихэнх хүмүүсийн амжиргааны орлого жилийн 1500 ам.доллар байгаа нь Apple компаний хувьд зах зээлээ өргөжүүлж чадах эсэх нь эргээлзээтэй байна.
Үндэстэн агентлаг