Өнөөдөр Нийслэлийн ХҮН намын хороо хуралдлаа. Тус хурлаар НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн намын хороон дарга П.Наранбаяр өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн тул, шинэ даргын сонгууль болов.
Сонгуульд эдийн засагч Ц.Лут-очир, урбанист Э.Золзаяа, KW Mongolia франчайз эзэмшигч Л.Одсүрэн нар өрсөлдлөө.
Урбанист Э.Золзаяа нийт төлөөлөгчдийн олонхийн саналаар Нийслэлийн ХҮН намын хорооны даргаар сонгогдлоо.
Түүний мөрийн хөтөлбөрийн онцлогоос:
Нийслэлийн ХҮН намын хороо бүх нөөцөө 2024 оны УИХ-ын сонгуульд төвлөрүүлнэ.