Нүүрсний хэргийг хянан шалгах нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол ирэх арванхоёрдугаар сарын 4-нд эхлэхээр болсон талаар “УИХ-ын “Нүүрсний хулгай”-г хянан шалгах Түр хорооны дарга Б.Энхбаяр мэдээллээ.
Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг ирэх сарын 4-8, 16-22-ны өдрүүдэд хоёр үе шаттайгаар зохион байгуулахаар болжээ.
Энэ талаар ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр “Өнөөдрийн хуралдаанаар гэрчээр дуудах хүмүүсийн нэрсийг баталсан. Нийт 175 иргэнийг ГЭРЧЭЭР дуудна.
Хяналт шалгалтын ажил үргэлжилж байгаа учраас нэмж дуудах шаардлага үүснэ. Эхний сонсгол буюу жижиг ТАВАНТОЛГОЙ компанитай холбоотой хийгдэх сонсгол дээр 175 хүн гэрчээр ирнэ гэсэн үг.
Эхний өдөр УИХ-ын гишүүн асан Д.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал, УИХ-ын гишүүн асан Ц.Баярсайханы гэр бүлийн хүн н.Эрдэнэцэцэг, Б.Бадраа, Б.Батаа, Б.Мятав, Б.Дэндэвсамба, Б.Цэвээн, Ц.Отгонбаяр, Ж.Сандаг, Л.Цэцэг-Өлзий, Н.Амарзаяа, А.Идэрцог, Д.Мядагсүрэн, С.Сумъяа, Р.Сэддорж, Д.Эрдэнэбаяр, Ц.Мөнхдэлгэр, Г.Сүрэнхишиг, Ж.Доржсүрэн, П.Мөнхтуул, н.Нэхийт, н.Оюун-Эрдэнэ, Г.Алтансүх, МУ-ын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав, М.Энх-Амгалан нарыг гэрчээр дуудна” гэлээ.