Д.Мөнх-Эрдэнийн гараар бичсэн захидалтай холбоотой “Багтай зэсвэглэсэн хүмүүс намайг нүцгэлж гүйлгэн, цахилгаан бороохойгоор цохиулж, зодох зэргээр эрүүдэн шүүсэн” гэсэн гарчигтай мэдээлэл нийтлэгдсэн.
Энэ дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас тодруулахад, “Д.Мөнх-Эрдэнийн гаргасан гомдлын дагуу Улсын Их Хурал, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг, прокурорын байгууллага, Хүний эрхийн Үндэсний комиссоос шалгалт хийсэн.
Д.Мөнх-Эрдэнийг ямар нэгэн байдлаар эрүүдэн шүүсэн, хүний эрх зөрчсөн асуудал байхгүй. Энэ бол худал мэдээлэл түгээж, байгууллагын нэр төрд халдсан үйлдэл” гэсэн тайлбар өглөө.