\”Роял Кастл\” орон сууцны 12 давхраас унаж нас барсан залуугийн талаар янз бүрийн мэдээлэл цацагдаж байна. \”Жүжигжин н.Баатархүүгийн хүү байсан\”, \”Х.Баттулгын хүүгийн гэр хар тамхи хэрэглэсэн залуусын нэг унаж нас барсан\” гэх мэтийн мэдээллүүд цацагдсаар байна. Тэгвэл амиа алдсан залууг Б.Хүслэн гэдэг бөгөөд рок хөгжмийн The Colors хамтлагийн гишүүн байжээ.
Энэ тухайгаа өөрийн цахим хуудсандаа \”Бидний гэр бүлийн нэг гишүүн Б.Хүслэн маань Дэлхий гэх өртөөгөөр дамжин өнгөрч бидний хөгжмөөр дамжуулан хүмүүсийн ухамсарт хүрэх, цаашлаад соён гэгээрүүлэх үйлд туушдаа зүтгэсээр өөдөө нисэн одлоо. Бид нарын тоглодог тоглоомын маань хожиж чаддаггүй, яаж давахыг нь мэддэггүй байсан үеийг маань Хүслэн давчихлаа…
Хүслэн угаасаа л үргэж манлайлагч, шинийг илэрхийлэгч байсаар ирсэн тиймдээ ч бидний учрыг нь олохгүй байсан үеийн учрыг хялбархан олчих шиг боллоо. Одоо бүүр ч гоё үе дээр очихсон байхдаа… Хүслэн Дэлхийн 2-р давхарт байгаа болохоор танар ч бас байнга өөдөө харан алхаж цаадханруугаа инээмсэглэж байгаарай! (Зарим нэг итгэмээргүй итгэмээргүй мэдээллүүдэд итгэх эсэх чинь өөрийн чинь ухааны хэмжүүр мэдэг). Б.Хүслэн 1995-2017\” гэжээ.