Дуучин Бейонси болон түүний нөхөр Жэй Зи нар өөрсдийн Инстаграмм хуудаснаа ихэр хүүхэдтэй болох гэж буйгаа нийтэлжээ. Тэд 2008 онд гэрлэж байсан бөгөөд 5 настай Blue Ivy хэмээх охинтой ба Бейонсигийн хувьд хоёр дахь жирэмслэлт юм. Тэд цахим хуудаснаа \” Биднийг бурхан хоёр дахь удаагаа адислалаа. Энэ удаад ихэр байгаад бид маш их баяртай байна\” хэмээн нийтэлжээ. Түүний жирэмсэн зураг олон нийтийг гайхшралд оруулсан бөгөөд үнэхээр сэтгэл татам харагдаж байна. Бейонсигийн хувьд 2017 оны Грэмми Авардс-д 9 номинацид нэр дэвшсэн нь Грэммигийн түүхэнд хамгийн олон номинацид нэр дэвшсэн эмэгтэй дуучин гэдгээрээ түүхэнд бичигджээ. Тэрээр өмнө нь 2011 онд мөн л жирэмсэн байхдаа MTV авардсаас шагнал гардаж байсан түүхтэй. Love on top нээлттэй ярилцлаганд оролцохдоо Бейонси \” Миний дотор хайрын үндэс бүрэлдэн байгааг мэдрэхийг хамгийн их хүссэн\” гэж ярьжээ.
Үндэстэн агентлаг