Асашёорюү Д.Дагвадорж \” Энэ сайн өдөр шоконд орохоор мэдээ сонслоо. Хятад
иргэд Монголд 30 хоногийн хугацаанд визгүй зорчих болсон байна” хэмээн жиргэж
байлаа. Гэвч энэ мэдээллийг Гадаад харилцааны яамнаас үгүйсгэж, худал мэдээлэл
гэж мэдэгдэж байв.
Харин саяхнаас Д.Дагвадоржийг худлаа мэдээлэл тараагаагүйг батлах нэгэн
бичлэг цацагдаж эхэллээ. Энэ бичлэгт УИХ-ын гишүүн, БОАЖНХ-ийн сайд
Д.Оюунхоролын дуу хоолой бичигджээ.
Тэрээр УИХ-ын
гишүүн Л.Болдын\”Одоогоор хэчнээн улс манайд визгүй зорчиж байгаа вэ. Зарим улсын иргэдийн
визгүй зорчих эрхийг Засгийн газар цуцалсан байсан. Энэ эргээд аялал жуулчлалыг
хөгжүүлэхэд саад болох юм биш үү” гэсэн асуултад \”Одоогоор 42
улсын иргэнийг аялал жуулчлалын зорилгоор Монгол Улсад визгүй зорчуулах Засгийн
газрын шийдвэр 2014 онд гарсан. Засгийн газар сая хуралдаад эдгээр 42 улс дээр
нэмж хил орчмын аялал жуулчлалаар жуулчлах гадаадын иргэдийг визгүй зорчуулахаар
ярилцсан. Үүнд БНХАУ-ын иргэд багтана. БНХАУ-ын иргэд аялал жуулчлалын
зорилгоор орж ирэх тохиолдолд визгүй зорчдог байх асуудлыг шийдвэрлэхээр БОАЖЯ
болон ГХЯ ажиллаж байна” хэмээн хариулж байгаагаар
бичигджээ.
Тэгэхээр Хятад улсын иргэдийг Монгол Улсад 30 хоногийн хугацаатай визгүй
зорчуулах асуудал хоёр яамны түвшинд яригдаж байгаа болж таарлаа. Хятадын жуулчид бол очсон газартаа ихээхэн хөрөнгө оруулаад буцдаг хүмүүс. Харин ажилчид энэ ангилалд багтаж Монголд шигдэх асуудал гарч болзошгүй. Үүнийг л ялгаж, зөв зохицуулалт хийх хэрэгтэй биз.
Үндэстэн агентлаг