Тэрээр болсон явдлын талаар \”Миний нөхөр яагаад ийм үйлдэл гаргасан талаар би ойлгохгүй байна. Бас ийм үйлдэл болсонд итгэж чадахгүй байна. Өглөө сэрэхэд ямар ч шалтгаангүй дайрч, хоёр чихийг минь хайчилсан. Би нөхөртэйгөө 13-тай байхдаа гэрлэсэн. Бидний амьдрал тийм ч сайхан байгаагүй. Манай нөхөр их хартай. Хааяа гэрийнхэнтэйгээ уулзчихаад ирэхэд өөр залуутай уулзсан уу гэж харддаг. Гэхдээ л гэр бүлээ хамгаалж үлдэхийн тулд үүнийг нь тэсч, гүрийсээр байсан” гэж ярьсан байна.
Афганистанд нөхрүүд эхнэртэй гар хүрч, балмад байдлаа бие эрхтэнийг нь гэмтээх, тасдах явдал бишгүй гардаг байна. Өөрөөр хэлбэл эхнэрийнхээ чихийг тасалсан энэ үйлдэл анх удаагийнх биш юм. 2016 оны нэгдүгээр сард нөхөртөө хамраа тайруулсан, 2015 онд чулуугаар зодуулж нас барсан, 2014 онд мөн л хамраа тайруулсан, 2010 онд чих хамраа тайруулсан гээд сэтгэл эмзэглүүлмээр маш олон тохиолдлууд бүртгэгдэж байжээ.
Энэ хэргүүдээс үзэхэд Афганистан улсад эмэгтэй хүний эрх маш ихээр зөрчигдөж, хүчирхийлэлд өртдөг гэдгийг илтгэж байгаа юм. Тиймээс тус улсын Засгийн газраас дорвитой арга хэмжээ авч, хууль санаачлахыг иргэд, бүсгүйчүүд шаардаж эхэлжээ.
Б.Энх
Үндэстэн агентлаг