Энэтхэг болон Америкын судлаачид тодорхойгүй улмаас сүүлийн жилүүдэд Энэтхэгийн хойд хэсгээр ихэвчлэн тохиолдоод буй хүүхдийн хордолт, үүнээс болон үхсэн тохиолдлуудыг судалжээ. Жил бүр дунджаар 100 гаруй хүүхдүүдэд тохиолдсон энэхүү асуудлын учир нь хоосон ходоодтой үедээ \”Lychee\” гэх жимсийг идсэнээр үхсэн болохыг судалгаагаар тогтоожээ. Энэхүү жимсийг ихэвчлэн ядуу гэр бүлийн хүүхдүүд иддэг байсан бөгөөд цусан дах сахарын хэмжээнд нөлөөлсөнөөр хордож үхдэг юм байна. Энэтхэгт энэхүү жимсийг өлөн эсвэл хоосон ходоод дээр идэхгүй байхыг анхааруулсан байна.
Үндэстэн агентлаг