Тайванийн Тайпей хотноо зохион байгуулагдаж буй “Taipei Marathon 2023” олон улсын марафон гүйлтийн тэмцээнд Монгол Улсын тамирчин ОУХМ Г.Хишигсайхан 2.28.33 цагт гүйж хоёрдугаар байрт шалгарсан байна.
Тэрбээр өөрийн 2:32:09 хувийн амжилтаа шинэчлэн тогтоожээ. Мөн “KIX senshu”, “Ningbo Marathon”, “Сансар марафон-2023”, “Улаанбаатар-2023” марафонд түрүүлсэн бөгөөд саяхан БНХАУ-ын Ханжоу хотод болсон Азийн зуны спортын наадамд долоодугаар байр эзэлсэн гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээлж байсан юм.