• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2026 он 10 сарын 8
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
  • Нийгэм
    • All
    • Аймаг
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Нийтлэл
    • Хууль, эрх зүй
    • Ярилцлага
    Л.Пүрэвсүрэн: Эпштейнтэй гол харилцаж, мэйл бичиж байсан намайг гэрчээр дуудсангүй

    Дүүжин тээврээр зорчих үнэ 1500-2000 төгрөг байна

    Л.Бямбасүрэнд оноосон 13 жилийн хорих ялыг хэвээр үлдээлээ

    Хотын даргын орлогч асан Т.Даваадалай нарт холбогдох 5.2 тэрбум төгрөгийн авлигын хэргийг шүүхэд шилжүүлжээ

    “Херо” Б.Баатарыг нэг сарын хугацаатай цагдан хорилоо

    Карго ачаанд гаалийн хяналт шалгалт хийх явцад хувцас дотор нуун далдалсан 1.6 кг “мөс” гэх нэршилтэй бодис илрүүлжээ

    Улаанбаатар хот шахмал түлшний 52,749 тонн нөөцтэй байна

    Ц.Идэрбат: Нууцаар мал оруулж ирж зардаг том толгойтой нөхдийг илрүүлнэ

    Ажил олгогчоос төлөх НДШ-ийн хэмжээг 0.2 хувиар бууруулж, 12.3 хувь болгожээ

  • Улс төр
    БНХАУ-аас хууль бусаар орж ирсэн байж болзошгүй годронтой ямааны асуудлыг ТЕГ-аар шалгуулна

    Н.Номтойбаяр: Ямааны годрон өвчний эсрэг вакциныг 1.5 тэрбум төгрөгөөр худалдаж авахаар болсон

    ҮАГ: өсвийн зарлага 32.2 хувиар өсөхөөр төлөвлөгдсөн нь инфляцын дарамтыг нэмэгдүүлэх эрсдэлтэй

    Төсвийн зарцуулалтыг хянан шалгах түр хороо байгуулах бичигт 47 гишүүн гарын үсэг зурлаа

    Европын Холбоо дахин Виктор Орбан шиг хүнтэй учрахгүйн тулд шинэ гишүүн орнуудаа 15 жилийн хугацаанд “туршдаг” болно

    Ч.Хүрэлбаатар: Засгийн газрын бодлого буруу байна

    Ж.Батжаргал: Төсвийн тодотголыг аравдугаар сарын 20-ны дотор батална

    Э.Тамир: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоосон ч 2027 оны төсөвт хуучнаар нь тооцсон хэвээр байна

    Х.Нямбаатар: Нохдоороо намын нөхдөө уруулдаг ажлаасаа хөндийрөөд Ерөнхий сайдын ажлаа хий

    АТГ-аас Хотын дарга асан Х.Нямбаатарыг яллагдагчаар татах саналаа прокурорт хүргүүлжээ

    О.Цогтгэрэл: Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг ойрын үед бүлгийн хурал дээр хэлэлцээд эцэслэнэ

  • Эдийн засаг
    • All
    • Бизнесс мэдээ
    • Уул уурхай
    Гашуунсухайтын төмөр замын хил холболтыг дуусгаснаар түүхий эдийн экспорт нэмэгдэнэ

    1.9 сая баррель боловсруулаагүй нефть экспортолжээ

    “Витафит групп” дэлхийн жишиг FSSC 22000 чанарын стандартыг нэвтрүүллээ

    “Камертон” хамтлагийн дуучин Д.Болд, Л.Ган-Эрдэнэ нарт Гавьяат жүжигчин цол олголоо

    Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй

    Х.Баатархүү: Хятад улсын ирэх таван жилийн төлөвлөлтөөс бидний хүртэх боломжууд цөөнгүй байна

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Л.Амар: Төсвийн сахилга бат чамбай хэвээр байвал оны сүүлийн хагаст зээлийн хүү буурах боломж гарах байх

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

  • Үндэстэн
    • All
    • Түүх, уламжлал
    • Яруу найраг
    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Алмалыг хотоос олдсон Их Монголын эзэнт гүрний үеийн алтан зоос

  • Дэлхий дахинд

    Эрхүүд тахал дэгдсэн байж болзошгүй асуудлаар Путинтэй утсаар ярих гэж байгаагаа Трамп мэдэгдэв

    АНУ: Тахлын халдварын асуудлаар Орост туслахад бэлэн

    ОХУ-ын засгийн газар хүрэн баавгайн тоо толгойг хязгаарлах яаралтай арга хэмжээ авахаар болжээ

    Калининградыг тусгаарлавал цөмийн зэвсэг хэрэглэнэ гэж Орос НАТО-д анхааруулав

    Францад сурагчдын жагсаал улам ширүүсчээ

    “Эль Ниньо” уур амьсгалын үзэгдлийн улмаас дэлхий даяар 450,000 гаруй хүн амиа алдах тооцоог эрдэмтэд гаргажээ

    Сансрын уудамд зэвсэг байрлуулснаа АНУ анх удаа албан ёсоор зарлав

    Сөүлийг дэлхийн шилдэг гурван хотын нэг болгоно

  • Эрүүл мэнд

    Н.Наранбаатар: ДЭМБ-аас өдөрт 10,000 алхахыг уриалдаг ч монголчууд 2-3 дахин бага алхдаг

    Эм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой зөрчил сүүлийн гурван жилд өсжээ

    Хүүхдийн шүд цоорол 28.8 хувиар нэмэгджээ

    Зургаан сартайгаас зургаа хүртэлх насны хүүхдүүдийн 37.4 хувь нь томуугийн эсрэг дархлаажуулалтад хамрагдаад байна

    Н.Наранбаатар: 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнууд өрхийн эмнэлэг дээрээ томуугийн вакцинд хамрагдах боломжтой

    Өтгөнөөр бохирдсон хүнс, усаар дамждаг “Cyclospora “хэмээх шимэгчээс үүдэлтэй гэдэсний халдварын томоохон дэгдэлт АНУ-д гарчээ

    “Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”

  • Бусад
    • All
    • +18
    • Зөвлөгөө
    • Зурхай
    • Зүүдний тайлал
    • Технологи
    • Утга зохиол
    • Шар мэдээ
    Заримдаа хүний тухай хамгийн чанга шуугиж байгаа зүйл нь үнэн байдаггүй

    Х.Нямбаатар: Хүргэн хүү чи хадам эцгийнхээ үзэмжээр тогтоож буй шударга ёсыг хугацаатай гэдгийг санаарай

    Б.Энхбаяр: Хүний хариулт голдог чи хэн юм бэ? Чи намайг дээрэлхэх гээд байгаа юм уу?

    Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай!

    Л.Мөнхбаясгалан: Би сайд юм уу, та сайд юм уу. Чадахгүй бол ажлаа өг, Г.Дамдинням аа

    Х.Нямбаатар: Оюукийн засгийг унагаасан шагналдаа MCS Зандан bro засгаас АМНАТ 300 тэрбум чөлөөлүүлсэн

    О.Номинчимэг: Л.Энх-Амгалан бол Монголын улс төр дэх моралийн доройтол, ялзралын нэг л дүр

    Х.Бадамгэрэл: Хятад хүн Монголын нэрээр ОУ-ын Миссийн тэмцээнд оролцох нь байж боломжгүй хэрэг

No Result
View All Result

2023 ОНЫ ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД

by undesten
2023-12-27 22:58
in Нийгэм, Онцлох мэдээ, Улс төр
49
2023 ОНЫ ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД
SHARETWEET

Ирж буй 2024 он монголчууд бидэнд гэрэлтэй, гэгээтэй, жаргалтай, сайхан үйл явдлаар дүүрэн байгаасай. Ингээд 2023 онд болсон гол үйл явдлуудыг эргэн саная.

ТӨРИЙН ТЭРГҮҮНИЙ ГАДААД АЙЛЧЛАЛУУД МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААГ ШИНЭ ТҮВШИНД АВЧ ИРЭВ

Өнгөрч буй онд Монголд гаднын төрийн тэргүүнүүд айлчлан ирж, манай улсын Ерөнхийлөгч ч хэд хэдэн улс руу төрийн айлчлалууд хийлээ.

Тухайлбал тавдугаар сард Франц улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон хүрэлцэн ирж, хоёр улс худалдаа, эдийн засаг, сансар судлалын салбарт хамтран ажиллахаар тогтсон.

Талууд 1965 онд дипломат харилцаа тогтоосноос хойш Францын төрийн тэргүүний түвшинд Монгол Улсад хийж буй анхны айлчлал болсноороо онцлог. 

Түүний айлчлалаас таван сарын дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Франц улсыг зорьсон.

Үр дүнд Монгол Улсын Засгийн газар, Францын “Орано майнинг САС” компанийн хооронд байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний урьдчилсан хэлцлийг хийж, гарын үсэг зурав.

Энэ оны бусад онцлох айлчлалаас дурдвал, дөрөвдүгээр сард Польш улсын Ерөнхийлөгч Анджей Дуда гэргийн хамт Монгол Улсад хүрэлцэн ирсэн.

Мөн Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис айлчиллаа. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Францаас гадна Вьетнам, Лаос улсад мөн төрийн айлчлал хийсэн юм. 

76 ба 126

Ирэх сонгуулиар бид 76 биш 126 УИХ-ын гишүүнтэй болно.

Тодруулбал, Үндсэн  хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “УИХ нэг танхимтай, 126 гишүүнтэй байна. УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулна. УИХ-ын 78 гишүүнийг олныг төлөөлөх, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно” хэмээн тусгаж, үүнийг дэмжих эсэх санал хураалтыг УИХ-ын гишүүдийн дунд явуулахад 62 гишүүн буюу 91.2 хувийн саналаар дэмжив. Ингэснээр 2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд 126 гишүүн сонгогдохоор болов. Ийнхүү Монгол Улс дөрвөн жилийн хугацаанд хоёр дахь удаагаа Үндсэн хуулиа өөрчиллөө.

Олон нийт энэ шийдвэрийг хоёр талтай хүлээж авсан. Нэг талд, одоо нэг УИХ-ын гишүүн 27 мянга орчим иргэнийг парламентад төлөөлж байна. Тэгвэл УИХ олон гишүүнтэй болсноор нэг гишүүний иргэдийг төлөөлөх чадвар сайжирна гэж зөвтгөв. Харин нөгөө талд зардал улам нэмэгдэнэ, “Идэж, уух гишүүдийн тоо л нэмэгдэнэ үү гэхээс иргэдийн амьдрал сайжрахгүй” гэж буруутгаж байв.

Зөв ч бай, буруу ч бай хууль нэгэнт баталж, бид ирэх сонгуулиар 126 гишүүн сонгохоор болсон. Одоо бид 76, үгүй ээ, 126 гэж хэрэлдэж, хэлэлцэхийн хооронд үг сөрж байхаар ирэх дөрвөн жил төрд намайг төлөөлөх хүнээр хэн хэнийг сонгох тухайг бодож, сонгогчийн боловсролдоо анхаарах нь илүү чухал билээ.

Х БОГД

2023 оны эхэнд X Богд Монголоос тодорсон тухай мэдээлэл цахим орчинд түгж, онцлох сэдэв болсон. Бурхны шашны сүсэгтнүүд эл мэдээллийг үнэн гэвч нөгөө талд Богдыг хэрхэн тодруулсан бэ? гэх асуултууд хөврөв. Удалгүй Дээрхийн гэгээн IV Далай лам Х Богд Монголоос тодорсныг албан ёсоор зарласан юм.

Х Богд гэж хэн болох, хэрхэн тодруулсан талаар ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Шашин судлалын салбарын эрхлэгч, Доктор М.Батаатай манай сэтгүүлч Э.Энхмаа ярилцсан. Ярилцлагаас онцолбол “Богд гэдэг ойлголт монголчуудад XVI зууны үеэс бий болсон. Анхдугаар Богд болох Өндөр гэгээн Занабазар Чингисийн алтан ургийн хүн. Богд гэдэг бурхан шашны тэргүүнтэй дүйцэхүйц ойлголт. Үе үеийн богдууд тодорч явсаар VIII Богд 1924 онд таалал барьсан. Социализмын үед тухайн үеийн нам засгийн бодлогоор богдыг болон хутагт хувилгаадыг тодруулахгүй 1990 оны ардчилсан нийгэмд шилжсэн.

1999 онд IX Богдыг Монголд анх залж ирсэн. Богд 2012 оны гуравдугаар сарын 1-нд таалал барьсан. Таалал барихын өмнө өөрийнхөө гэрээслэлд дараагийн дүр буюу Х Богд Монголоос төрнө гэж айлдсан. Энэ үеэс эхлэн дараагийн дүр хэрхэх вэ гэдэг асуудал эрдэмтэд, лам хуврагууд болон сүсэгтэн олны анхаарал татсан.

Х Богд бол арван настай хүүхэд. Бурхны шашны маш нарийн уламжлалаар үе үеийн богдуудыг дээрхийн гэгээн Далай лам нар тодруулдаг уламжлалтай. Энэ уламжлалын дагуу Дээрхийн гэгээн тодруулсан. Миний сонсож мэдсэнээр 2015-2016 онуудад Монголоос янз бүрийн газар оронд төрсөн 100 мянга орчим хүүхдийн нэрсээс хэд хэдэн удаагийн давтамжтай шалгуурыг хангаж, эцэст нь энэ хүүгийн нэр гарч ирсэн гэж үздэг” гэжээ. Хэдийгээр X Богдыг тодруулсан ч ширээнд нь залаагүй байна.

БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САН ГЭХ БӨМБӨГ ТЭСРЭВ

Боловсролын зээлийн сангийн албаны дарга асан О.Сийлэгмаа тус сангийн хууль бус үйл ажиллагаа, зөрчлийн талаарх шүгэл үлээсэн. Мэдээлэлд ойр өндөр албан тушаалтнууд өөрсдийн хүүхдээ тэтгэлэгт хамруулдаг, сайд нарын тушаалаар зээлийг үндэслэлгүй тэглэдэг, шалгуур хангаагүй хүмүүст ч зээл олгодог, шаардлага хангах нэгэнд боломж олгодоггүй байсан талаар тэр мэдээлсэн.

  • Бакалаврт 167 тэрбумыг 421 суралцагч,
  • Магистр, докторт 1947 суралцагч 196 тэрбум төгрөгийн зээл авснаас 99-100 хувь эргэн төлөөгүй байв.

Дээрх зээлдэгчийн 90 хувь нь өндөр албан тушаалтан, мэдээлэлд ойр хүмүүсийн хамаарал бүхий этгээдүүд. Мөн дээрх магистр зэргийн 196 тэрбум төгрөгийн зээлийн 40 хувийг буюу 867 оюутны зээлийг чөлөөлсөн байдаг. 2008 оноос хойш үе үеийн Боловсролын сайд нарын шийдвэрээр зээлээс чөлөөлсөн ба 2012-2016 онд хамгийн олон буюу Л.Гантөмөр сайд асан 10-аад тушаал гаргаж 435 хүүхдийн зээлийг тэглэжээ.

Үүний дараа Боловсролын зээлийн сангийн зээл олголт, шалгаруулалтыг хүний оролцооноос ангид буюу цахим болгох чиглэлээр ажиллах талаар Засгийн газрын шийдвэр гарсан. Жишээ нь энэ сангийн зээлд тэнцэхийн тулд 11 үе шат дамждаг ба дамжлага бүрдээ хүний оролцоотой байжээ.

Боловсролын зээлийн сангийн 16 жилийн хугацааг хамарсан шалгалт хийжээ. Шалгалтын явцад Боловсролын зээлийн сангийн архивын зарим баримт байхгүй, дутуу байгаа нь хүндрэл учруулж байна хэмээн хэрэг дээр ажилласан мөрдөн байцаагчид хэлжээ.  Мөн Боловсролын зээлийн сантай холбогдуулан 3000 хүнээс мэдүүлэг авсан байна.

Шалгалтаар гадаад хэлний бэлтгэлдээ сурснаас хойш цааш сурсан эсэх нь тодорхойгүй, Монголд эргэж ирээгүй, IELTS, TOEFL-ийн шалгалтын материал нь дутуу гэх мэт зөрчил нийтлэг илэрчээ. Боловсролын зээлийн сангаас зээл авч суралцсан иргэдийн мэдээллийг ил болгосноос хойш долоо хоногийн дотор 320 мянган ам.доллар буюу 1,1 тэрбумыг эргэн төлжээ.

МАНАЙХАН ОЛОН УЛСАД ТУСЛАМЖИЙН ГАРАА СУНГАВ…

2023 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр Туркийн зүүн өмнөд нутагт 7,8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас олон мянган хүн амь үрэгдэж, нурсан барилгын тоо хэдэн мянгаар тоологдсон харамсалтай явдал тохиов. Уг үйл явдалд Монгол Улсын Засгийн газрын зүгээс гүн эмгэнэл илэрхийлж эмч, сувилагч, алба хаагч, эрэлч ноход нийлсэн 35 хүний бүрэлдэхүүнтэй аврах багийг илгээсэн билээ.  

Манай улсын аврах баг Турк улсад 10 хоногийн хугацаанд 20 орчим цэгт ажиллаж нийт найман хүний амь насыг авран хамгаалж, 19 цогцсыг холбогдох байгууллагад, мөн 20.000 доллар болон үнэт эдлэлийг цагдаагийн байгууллага, ар гэрт нь хүлээлгэж өгч, эрэлч нохойн тусламжтайгаар 45 цогцсыг илрүүлж өндөр хариуцлагатай үүргийг нэр төртэй биелүүлж чадсан юм.  

Түүн дотор Балу, Марта эрэлч нохдыг шагшин магтъя. Тэд “эрэлч”-ийн үүрэг гүйцэтгэдэг бөгөөд гамшигт өртөж, нурамд дарагдсан иргэдийг хайж олох, хүний нүдэнд үзэгдэхгүй, гар хүрэхгүй хэсэгт хурдан, шаламгай, чин үнэнчээр ажиллажээ.

Харин аврах багийн эмнэлгийн бүлэг нийт 649 хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж, гамшигт нэрвэгдсэн 115 хүний гар, хөл хугарсан, шоконд орж дотор эрхтний гэмтэл авсан байсныг эмчилжээ. Тэд аюулыг сөрж түмнийг аварсан энэ цагийн, 2023 оны баатрууд билээ.  ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан “Эрэн хайх, аврах баг”, хурандаа Ж.Сүх-Очироор ахлуулсан Батлан хамгаалах яамны “Эмнэлгийн бүлэг”-ийг Монгол Улсын Засгийн газрын хүндэт өргөмжлөлөөр шагнасан юм.

НЭГ САЯ ЖУУЛЧИН АВАХ ЗОРИЛГО БУЮУ ДЭЛХИЙН ОДУУД МОНГОЛД ЦУГЛАВ…

2023 онд Монголд 600 мянга орчим жуулчин ирж нэг тэмбум ам.долларыг дотоодын эдийн засагт оруулжээ.

Зорилтот зах зээлийн орнуудад Монгол Улсыг сурталчлах хэд хэдэн арга хэмжээнүүд зохион байгуулагдахаас гадна Монголыг сурталчилсан кино, реалити шоу гадаадын орнуудад гарсан нь эергээр нөлөөлжээ.

Үүнд Өмнөд Солонгосын одод буюу бидний нэрлэж заншсанаар Хан Ги Тэ тэргүүтэй алдартай жүжигчид оролцсон, JTBC телевизийн бүтээл “Шуудан ирлээ” /Couriers in Mongolia/ нэвтрүүлгийг дурдаж болно.

Мөн Nas Daily-ийн үүсгэн байгуулагч Нусейр Ясин Монголд ирсэн нь энэ жилийн аялал жуулчлалын онцлох үйл явдал байлаа.

“Монголд зочлох жил”-ийг зарласантай холбоотойгоор Соёлын яам 70 сая гаруй дагагчтай Nas компанийн үүсгэн байгуулагч, видео контент бүтээгч Нусейр Ясиныг Монголд урьсан юм.  

Тэрбээр олон улсын контент бүтээгчдийн Nas Summit арга хэмжээг зохион байгуулахаас гадна түүний баг хамт олон Монголыг олон улсад сурталчлах зорилгын хүрээнд манай улсын талаар зургаан цуврал контент гаргасан.

Энэ жил Монгол оронд зочилсон зарим жуулчны сэтгэгдлээс хүргэж байна.

ИХ ҮЕР АВЛИГЫН ХААЛГЫГ ТОГШИВ

2023 онд монголчууд тэр дундаа Нийслэлийн иргэдэд тохиолдсон сургамжтай бөгөөд харамсалтай үйл явдлын нэг бол энэ зуны үер.

Энэ нь 60 орчим жилийн дараа Улаанбаатар хотод нүүрлэсэн томоохон үер болсон төдийгүй үүнийг даган хот төлөвлөлт, газар олголт, жорлон зэрэг олон асуудлыг хөндөж эхэлсэн.

Тухайлбал голын ай сав газарт барьсан “S’Outlet”, “Aqua Garden”, Шунхлай шатахуун түгээх станцыг албадан буулгах захирамж гарав. Түүнчлэн үерийн эрсдэлтэй бүсэд буусан айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг гүйцэтгэсэн.

Цаг уурын өөрчлөлттэй холбоотойгоор үерийн аюул ойр ойрхон тохиож, улмаар хот төлөвлөлтийн асуудлыг дахин авч үзэх шаардлагатайг албаныхан мэдэгдсэн. 

Тодруулбал олон тооны газар олголтыг зохион байгуулсан, зөвшөөрөлгүй барьсан барилгын асуудал зэрэг нь хот төлөвлөлтийг зохион байгуулалтгүй болгосон талаар ярьсан юм. 

ЦАХИМЫ СПОРТЫНХОН ДЭЛХИЙД ЦАХИУР ХАГАЛЖ БАЙНА

Азийн 19-р наадам энэ оны есдүгээр сард Хятадын Ханжоуд болсон. Азийн наадам нь Дорнын орнуудын дөрвөн жил тутам хүлээдэг томоохон баяр цэнгэлүүдийн нэг бөгөөд Монгол улс багийн спортоор медаль хүртэж амжаагүй байв. Харин энэ жил 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй баг хүрэл, эмэгтэй баг мөнгөн медаль хүртэж анхны амжилтын эзэд болов.

Мөн энэ жил анх удаа электрон спортын төрлүүд Азийн наадамд багтаж анхны аваргууд тодорсон юм. Электрон спорт сүүлийн 10 жилийн хугацаанд эрчээ авч олимпын төрөлд багтахаар яригдаж эхэлсэн ба ийнхүү биеллээ олж эхэллээ. Үүгээр ч зогсолгүй анх удаа болж буй электрон спортын Dota 2 төрөлд Монголын баг мөнгөн медаль хүртэж бас нэгэн түүхийн хуудсыг нээсэн. 

Монголын электрон спортын хөгжил хурдацтай хөгжиж буйн баталгаа Азийн наадмаар тогтсонгүй.

Тодруулбал Mobile Legends-ын дэлхийн аваргад анх удаа Монгол баг орсон, PUBG Mobile-ын дэлхийн аваргад монгол баг түрүүлж, мөнгө, хүрэл медалийг хүртсэн, CS2-ын Ази-Номхон далайн лигт анх удаа монгол баг түрүүлсэн, Азийн наадамд мөнгөн медаль хүртсэн Dota 2-ын баг шигшээ багуудын дэлхийн аваргад түрүүлсэн юм.

Монголын багийн спорт болон электрон спортын ирээдүй дөнгөж эхэлж байна.  Тэгвэл ердөө 12 дугаар сарын 11-нд PUBG Mobile-ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн буюу “PUBG Mobile Global Championship 2023” Туркийн Истанбул хотод болж “IHC Esports” баг түрүүлж дэлхийн аварга болсон юм.  Дэлхийн хамгийн шилдэг 16 баг тоглосон “Grand Final” шат гурван өдөр үргэлжилж Монголын 3 ч баг айрагдсан юм.

ШИНЭ ГЭЖ ХУЛХИДААД ХУУЧИН АВТОБУС ШАХСАН БАЙВ

Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд энэ онд 600 шинэ автобустай болохоор нийслэл төсөв тодотгосон. Энэ хүрээнд  Daewoо үйлдвэрийн 80 автобусыг есдүгээр сард оруулж ирсэн. Гэвч шинэ автобусыг арлын дугаараар нь шалгахад 1993 онд үйлдвэрлэгдсэн байна хэмээн НИТХ-ын зарим төлөөлөгч мэдээлсэн юм. Үүнтэй холбоотойгоор иргэдийн дунд шүүмжлэл дагуулав.

Улмаар НТГ-аас иргэдэд шинэ хэмээн худалдан авсан автобуснуудаа төв талбайд нээлттэй танилцуулсан. Иргэд тал бүрээс нь тойрч үзэж, дотор зааланд сууж үзэж хуучин байна хэмээн цахим орчинд шуугив. Ингээд автобуснууд ашиглалтын шаардлага хангаагүй тул буцаахаар боллоо хэмээн албаныхан мэдээлсэн.

Олны их шуугианы дундуур өөр нэгэн том үйл явдал болсон нь Д.Сумъяабазар өөрийн хүсэлтээр хотын даргын суудлаас бууж, Х.Нямбаатар оронд нь томилогдов. Шинэ захирагч нийслэлийн 2023 оны төсвийн тодотголын хэрэгжилт хангалтгүй байгааг онцолж, энэ онд багтааж 300, оны дараа 300 автобус оруулж ирэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгасан.

Арванхоёрдугаар сарын эхэнд нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах гарц шийдлийн талаар Түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга, сайд Б.Дэлгэрсайхан танилцуулах үеэр “Би ойлгохдоо нэгэнт оруулж ирсэн 100 ногоон автобусыг буцаагаад гаргана гэдэг бараг боломжгүй зүйл гэж харсан. Үйлдвэрлэгч компани нь буцааж авахгүй нь ойлгомжтой.

Хоёрдугаарт эдгээрийг буцааж гаргахад ямар их хэмжээний зардал гарах вэ. Вагон дээр ачаад аль хүртэл аваачих зэрэг нь маш тодорхойгүй. Үүнийг хууль, хяналтын байгууллагаас шалгаад шийдвэрлэнэ” хэмээсэн юм.

ShareTweet

Related Posts

2024 он: Монгол Улсад болсон онцлох 10 үйл явдал
Нийгэм

2024-12-30 00:50
Ж.Сүхбаатар сайд түгжрэлийг бууруулахад хэрэгжүүлж буй ажил, бодлогоо танилцуулна

2023-08-28 09:43
У.Хүрэлсүх:Сэтгэл, зориг гаргаж ажилла, ард түмэндээ худлаа хэлж болохгүй
Онцлох мэдээ

У.Хүрэлсүх:Сэтгэл, зориг гаргаж ажилла, ард түмэндээ худлаа хэлж болохгүй

2022-04-11 12:50
}

Шинэ мэдээ

БНХАУ-аас хууль бусаар орж ирсэн байж болзошгүй годронтой ямааны асуудлыг ТЕГ-аар шалгуулна

Н.Номтойбаяр: Ямааны годрон өвчний эсрэг вакциныг 1.5 тэрбум төгрөгөөр худалдаж авахаар болсон

by undesten
2026-10-07 15:12
0

ҮАГ: өсвийн зарлага 32.2 хувиар өсөхөөр төлөвлөгдсөн нь инфляцын дарамтыг нэмэгдүүлэх эрсдэлтэй

Төсвийн зарцуулалтыг хянан шалгах түр хороо байгуулах бичигт 47 гишүүн гарын үсэг зурлаа

by undesten
2026-10-07 14:23
0

Л.Пүрэвсүрэн: Эпштейнтэй гол харилцаж, мэйл бичиж байсан намайг гэрчээр дуудсангүй

Л.Пүрэвсүрэн: Эпштейнтэй гол харилцаж, мэйл бичиж байсан намайг гэрчээр дуудсангүй

by undesten
2026-10-07 13:46
0

Дүүжин тээврээр зорчих үнэ 1500-2000 төгрөг байна

Дүүжин тээврээр зорчих үнэ 1500-2000 төгрөг байна

by undesten
2026-10-07 13:34
0

Европын Холбоо дахин Виктор Орбан шиг хүнтэй учрахгүйн тулд шинэ гишүүн орнуудаа 15 жилийн хугацаанд “туршдаг” болно

Европын Холбоо дахин Виктор Орбан шиг хүнтэй учрахгүйн тулд шинэ гишүүн орнуудаа 15 жилийн хугацаанд “туршдаг” болно

by undesten
2026-10-07 12:34
0

Заримдаа хүний тухай хамгийн чанга шуугиж байгаа зүйл нь үнэн байдаггүй

Заримдаа хүний тухай хамгийн чанга шуугиж байгаа зүйл нь үнэн байдаггүй

by undesten
2026-10-07 12:28
0

Эрхүүд тахал дэгдсэн байж болзошгүй асуудлаар Путинтэй утсаар ярих гэж байгаагаа Трамп мэдэгдэв

Эрхүүд тахал дэгдсэн байж болзошгүй асуудлаар Путинтэй утсаар ярих гэж байгаагаа Трамп мэдэгдэв

by undesten
2026-10-07 12:17
0

Одон орон судлаачид нарны аймгаас гадуурх гаригаас гарсан радио цацрагийг анх удаа илрүүллээ

Одон орон судлаачид нарны аймгаас гадуурх гаригаас гарсан радио цацрагийг анх удаа илрүүллээ

by undesten
2026-10-06 13:51
1

Л.Бямбасүрэнд оноосон 13 жилийн хорих ялыг хэвээр үлдээлээ

Л.Бямбасүрэнд оноосон 13 жилийн хорих ялыг хэвээр үлдээлээ

by undesten
2026-10-06 13:38
0

Ш.Энхийн-Од Orlando Magic-тэй “Exhibit 10” гэрээ байгууллаа

Ш.Энхийн-Од Orlando Magic-тэй “Exhibit 10” гэрээ байгууллаа

by undesten
2026-10-06 13:12
1

oren-sarmats.ru
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үндэстэн
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Бусад

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай