Оросын Стратегийн пуужинт арми 6-ны өдөр Европын Холбоотой хил залгаа баруун нутгийн мужид \”Топол-М\” тив алгасагч баллистик пуужингийн системээр сургуулилт хийжээ.
Тус орны Батлан хамгаалах яам мөн өдөр мэдэгдэл гаргаж, Тверская мужийн нутаг дахь хил дагуу бүсэд байрлах стратегийн пуужинт дивиз \”Топол-М\” пуужингийн байлдааны үеийн уян хатан чанар, дайралтын хүчин чадавхын талаар сургуулилт хийсэн гэжээ.
\”Топол-М\” пуужин бол 3 үелэлт хатуу түлшт пуужин бөгөөд олон хошуу ачиж болдог, 10 мянган километрийн тусгалтай юм. Мөн тус пуужин маш хурдтай бөгөөд хөөргөснийхөө дараа нислэгийн замыг нь өөрчилж болдог юм байна.
mongol.cri