НАТО 6-ны өдөр албан ёсны мэдэгдэл хийж, НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Женс Столтенберг 5-нд Америкийн ерөнхийлөгч Дональд Трамптай утсаар ярьж, НАТО-гийн чухал чанарыг онцолж, цэргийн зардлыг хуваалцах зэрэг асуудлаар ярилцсан байна.
Мэдэгдэлд тэмдэглэхдээ, Женс Столтенберг, Дональд Трамп нар хямралын үед НАТО-гийн чухал үүрэг гүйцэтгэдэг талыг онцолж, терроризмын эсрэг тэмцэх, цэргийн зардал зэрэг асуудлаар зөвшилцөлж, НАТО-гийн гишүүн орнууд цэргийн зардлыг тэгшитгэн гаргах ёстой гэжээ.
ОХУ-тай харилцах асуудлаар Женс Столненберг ярихдаа, НАТО хүчтэй хамгаалалт хийх бодлогоо үргэлжлүүлэхийн зэрэгцээ мөн Оростой яриа хэлцэл хийх бодлого барих болно гэжээ. Хоёр тал Украйны зүүн бүсийн мөргөлдөөн, энх тайвны аргаар хямралыг зохицуулахад анхаарал хандуулсан байна.