Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Улсын Аварга Шалгаруулах Тэмцээн (УАШТ) үргэлжилж байна.
УАШТ-ий хамгийн өндөр хүлээлттэй барилдаан дэлхийн аваргуудын хооронд өрнөж, ялагчийн нэр эцсийн мөчид тодорлоо.
Эмэгтэйчүүдийн 62 килограммын жинд П.Орхон, С.Цэрэнчимэд нар өрсөлдөв.
Эцсийн дүндээ 8:7-гоор гавьяат тамирчин П.Орхон ялалт байгуулж, олимпын эрхийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцохоор боллоо. Энэ жингийн хүрэл медалийг “Оргил” клубийн Б.Хулан хүртсэн юм.
Эх сурвалж: Монголын чөлөөт бөхийн холбоо