Нийслэлийн Налайх дүүрийн 3 дугаар хороо, 57 дугаар уклон, иргэн Б-н уурхайд нуралт болж уурхайн гүнд ажиллаж байсан 4 иргэн дарагдчихлаа гэсэн дуудлагыг өчигдөр /2017.02.07/ 14:25 цагт хүлээн авчээ.
Дуудлагын дагуу ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах ангийн 8 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 122 метр урт тунелийн мухраас иргэн Г /31 настай, эрэгтэй/, О /26 настай, эрэгтэй/, Г /32 настай, эрэгтэй/, У /30 настай, эрэгтэй/ нарыг гаргаж авсан байна.
Тэдгээр иргэдэд анхны тусламж үзүүлэн уурхайн удирдлагад хүлээлгэн өгчээ.
Мөн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 18А гудамжийн 18 тоотод жорлонгийн нүхэнд хүн унасан тухай дуудлагыг өчигөдр /2017.02.07/ 15:19 цагт хүлээн авчээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газарын дөрвөн албан хаагч, нэг техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, иргэн Д /74 настай, эрэгтэй/-д анхны тусламж үзүүлэн эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.