\”Хонхор – Офицеруудын ордон – Халдвартын эмнэлэг” чиглэлд
нийтийн тээврийн үйлчилгээг өнгөрсөн долоо хоногоос явуулж эхэллээ. Баянзүрх
дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дахь Хонхор орчмын автозам засварын ажил бүрэн
дууссан учраас ХО:11 \”Хонхор-Офицеруудын ордон-Халдвартын эмнэлэг”
чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг явуулж эхлээд байна. Иргэдийн
зорчин явах эрэлт хэрэгцээг үндэслэж хотын эцсийн зогсоолыг \”Халдвартын
эмнэлэг” хүргэж сунган, 3 дунд багтаамжийн автобусаар үйлчилгээг явуулахаар
төлөвлөсөн. Үйлчилгээг \”Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ эрхлэн
гүйцэтгэх аж.
Үндэстэн агентлаг